ЧАДВИК БОУЗМАНД XОЛЛИВУДЫН АЛДРЫН ЖҮДЭГ ДЭЭР НАС БАРСНЫ ДАРААХ ОДОНГ ГАРДУУЛЛАА “Black Panther” киноны домог болсон жүжигчин Чадвик Боузман пүрэв гарагт Xолливудын Алдрын Жүдэг дээр нас барсных нь дараах одонгоо хүртэж, түүний авьяас билэг, хүнлэг чанар, кино урлагт оруулсан асар том хувь нэмрийг дахин нэг удаа дэлхий нийтээрээ хүндэтгэлтэйгээр дурсан өнгөрлөө.
Ёслолын арга хэмжээнд түүний эхнэр Симон Ледвард Боузман, ах нар Деррик, Кевин Боузман нар хүрэлцэн ирж, Чадвик Боузманы амьдрал ухаарал, уран бүтээл, үнэт өвийн талаар дурсамжаа хуваалцав. Мөн түүний найз, хамтран ажиллагчид болох Майкл Б. Жордан, найруулагч Райан Куглер, кино урлагийн амжилт бүтээлээрээ нэр хүндтэй Виола Дэвис, Летитиа Райт зэрэг олон алдартнууд оролцож, Боузманыг хүндэтгэлтэйгээр дурслаа.
Чадвик Боузман бол дэлхий даяар сая сая үзэгчдэд урам зориг өгч, хар арьст супер баатрын дүрийг кино ертөнцөд шинэ төвшинд гаргасан уран бүтээлч юм. Түүний бие хагацсан ч түүний үлдээсэн өв, сэтгэл татам дүрүүд, үнэт сургааль кино урлагт мөнхөрсөөр байна.Боузманы одон нь одооноос эхлэн Голливудын гудамжинд түүнтэй адил мөрөөдөлдөө үнэнч байсан олон мянган залууст урам зориг өгөх билээ.



































Сэтгэгдэл ачаалж байна...