Дэлхийн тансаг брэндүүдийн тэргүүн Louis Vuitton дахин олны анхаарлыг татлаа.
Хавар/өвөл 2025–2026 коллекцийн хүрээнд танилцуулсан онгоц хэлбэртэй цүнх нь нээлтээ хиймэгц сошиал ертөнцөд шуугиан дэгджээ. Уг цүнхний үнэ нь 39,000 ам.доллар буюу ойролцоогоор 134 сая төгрөг бөгөөд энэ нь LV-ийн хамгийн өвөрмөц, хамгийн үнэтэй, бас хамгийн их маргаан дагуулсан загваруудын нэг боллоо.
Онгоц уу, цүнх үү?
Энэхүү бүтээл нь жинхэнэ онгоц шиг хэлбэртэй бөгөөд далавч, сэнс, их бие бүхий уран баримал мэт харагдана. Louis Vuitton-ийн домогт дизайнер Virgil Abloh энэ загварыг анх бүтээсэн бөгөөд түүний бүтээлч философи “урлаг ба загварын хил хязгааргүйг”-ийг илэрхийлдэг.
Abloh-ын хэлдгээр : “Загвар бол зүгээр хувцас биш, тэр бол хэлэмж, мэдрэмж.” Энэ цүнх яг л тэр үзэл санааг баталж буй мэт харагдана.
Тансаг хийцLV-ийн сонгодог Monogram арьс
Гар хийц, лимитед үйлдвэрлэлЦуглуулагчдад зориулсан арт-обьект маягийн бүтээлӨдөр тутмын хэрэглээнд тохирохгүй ч статус, өвөрмөц байдал, брэндийн философи энэ бүхнийг агуулсан бүтээгдэхүүн юм.
Цахим орчин дахь хүмүүсийн байр суурь
Сошиал дахь хүмүүсийн сэтгэгдэл хоёр хуваагдсан бөгөөд: Зарим хүн:“Энэ бол урлаг. LV үнэхээр хил хязгаар давлаа.”
Зарим нь: “Энэ мөнгөөр жинхэнэ онгоцны билет 10 удаа авч болно!” гэцгээж байна.Гэсэн ч нэг зүйл тодорхой: Louis Vuitton зах зээлд дахин нэг ярианы сэдэв, дахин нэг дээд зиндааны статуст бүтээгдэхүүн бий болгосож чадлаа.

































Сэтгэгдэл ачаалж байна...