Рианна түүх бүтээлээ: Хоёр тэрбумын үнэлгээтэй брэндийн эзэн болсон анхны хар арьст эмэгтэй боллоо.
Дэлхийн хөгжмийн ертөнцөөс бизнесийн акулуудын эгнээнд хүчтэй орж ирсэн од бол яахын аргагүй Рианна. Тэрээр албан ёсоор хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй брэнд байгуулсан анхны хар арьст эмэгтэйгээр нэрлэгдэж, шинэ амжилтын эзэн боллоо.
Түүний үүсгэн байгуулсан Fenty Beauty болон Savage X Fenty брэндүүд дэлхий даяар хүчтэй байр суурь эзэлж, гоо сайхан ба загварын зах зээлийг өөрчилсөн томоохон хөдөлгөгч хүч болсон юм.
Fenty Beauty – Олон үндэстний гоо сайхныг тэгш таниулсан брэнд2017 онд нээлтээ хийсэн Fenty Beauty богино хугацаанд гоо сайхны салбарыг донсолгосон хамгийн том шинэчлэлүүдийн нэг болсон. Рианна бүх арьсны өнгө, төрлийг хамарсан 40+ төрлийн суурь крем, өргөн өнгөний сонголттой бүтээгдэхүүнүүдийг танилцуулснаар олон сая хэрэглэгчийн найдвартай сонголт болж, “Inclusivity” буюу бүхнийг хамруулах үзэл санааг дэлхийд түгээсэн.Брэнд анхны жилдээ 500 сая ам.долларын орлого олж, зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болсон нь Рианнаг бизнесийн ертөнцөд хүчтэй тоглогч гэдгийг баталсан алхам байв.
Savage X Fenty – Биетэйгээ эвлэрэх үзэл ба өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн брэнд
Рианнагийн дотуур хувцасны брэнд Savage X Fenty нь бодит биеийн төрхийг хүндэтгэж, бүх төрлийн биед тохирох загваруудыг гаргаснаараа салбартаа хувьсал авчирсан. Дүр төрх, хэмжээ, загварын олон талт байдлыг илэрхийлсэн энэхүү брэнд өнөөдөр тэрбумын үнэлгээнд хүрч, олон улсын зах зээлд хүчтэй тоглосоор байна.Түүний жил бүр зохион байгуулдаг Savage X Fenty шоу нь загварын ертөнцийн хамгийн шинэлэг, төрөлжсөн, хүчирхэг контентуудын нэг болж чадсан.





































Сэтгэгдэл ачаалж байна...