2026 оны Golden Globe Awards арга хэмжээний улаан хивсэн дээр дуучин, жүжигчин Ariana Grande өөрийн нэрийн хуудас болсон алдарт power ponytail үс засалтаараа дахин гарч ирж, олны анхаарлыг татлаа. Түүний энэхүү сонгодог бөгөөд хүчирхэг төрх нь фэнүүдийн дунд “Ariana жинхэнэ утгаараа эргэн ирлээ” гэх сэтгэгдлийг төрүүлэв.
Ariana Grande олон жилийн турш өндөр, чанга боосон ponytail үс засалтаараа танигдаж, энэ хэв маяг нь түүний тайзны болон улаан хивсний имижийн салшгүй хэсэг болж ирсэн. Сүүлийн жилүүдэд илүү зөөлөн, энгийн төрхүүдийг сонгож байсан тэрээр Golden Globes 2026 дээр энэхүү signature стиль-ээ орчин үеийн, илүү тансаг хувилбараар дахин амилуулсан нь загвар, гоо сайхны ертөнцөд онцлох үйл явдал боллоо.

Тэрбээр улаан хивсэн дээр сонгодог, чамин загвартай даашинз, минимал нүүр будалттайгаар гарч ирсэн нь үсний засалтаа илүү тодотгож өгсөн юм. Өндөр ponytail нь Ariana-гийн дүр төрхийг илүү итгэлтэй, хүчирхэг, дэгжин харагдуулж, түүнийг поп соёлын жинхэнэ style icon гэдгийг дахин нотоллоо.
Golden Globes 2026 дээр Ariana Grande зөвхөн шагнал гардуулах ёслолд оролцогч төдийгүй, улаан хивсний гоо сайхны хамгийн тод оддын нэг байж чадсан юм. Түүний алдарт power ponytail-ийн эргэн ирэлт нь 2026 оны beauty, fashion чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
























































Сэтгэгдэл ачаалж байна...