1914–1918 оны хооронд болсон Дэлхийн нэгдүгээр дайн-ы үед Британийн армид ус, салхи нэвтрүүлдэггүй, хөнгөн атлаа бат бөх гадуур хувцас шаардлагатай болсон байна. Энэ хэрэгцээнд тулгуурлан Burberry компани офицеруудад зориулсан шинэ төрлийн цувыг зохион бүтээжээ.
Тус цув нь trench буюу “шуудуу” гэсэн утгатай нэртэй болсон нь дайны үед цэргүүд шуудуунд байрлан тулалдаж байсантай холбоотой юм. Уг загвар нь бороо, салхинаас хамгаалах зориулалттай тусгай даавуугаар хийгдсэнээс гадна мөрний паго, бүс, олон халаас зэрэг практик элементүүдийг агуулж байв.
Дайны дараа цэргүүд иргэний амьдралдаа энэ цувыг өмссөөр байсан нь trench цувыг олон нийтэд түгээж, өдөр тутмын хувцасны нэг хэсэг болгоход нөлөөлжээ. Улмаар 20-р зууны дунд үеэс эхлэн уг загвар кино, соёлын салбарт өргөн ашиглагдаж, сонгодог хэв маягийн бэлгэ тэмдэг болсон байна.
Өнөөдөр Burberry-ийн trench цув нь тансаг хэрэглээний зах зээлд байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд анх цэргийн зориулалтаар бүтээгдсэн энгийн хувцас хэрхэн дэлхийн загварын сонгодог бүтээл болсон түүхийн тод жишээ гэж үздэг.























































Сэтгэгдэл ачаалж байна...