Хурд хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг бүтээхээр болж, дүрийн албан ёсны сонгон шалгаруулалтаа зарласан байна.
Тус төслийг хамтлагийн 35 жилийн ойг угтан ирэх аравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уран бүтээлийн цар хүрээ, чансаагаараа онцлог байхыг зохион байгуулагчид онцолсон юм.
Хамтлагийн ерөнхий продюсер, МУГЖ Д.Отгонбаяр “Бид 35 жилийн ойгоо тохиолдуулан томоохон уран бүтээл хийхээр зорьж байна. Их Британийн тайзны найруулагч, гэрлийн найруулагч, хөгжмийн найруулагчид болон гадаад, дотоодын уран бүтээлчид хамтран Монголд анх удаа мэргэжлийн өндөр түвшний стандартыг бий болгоно” хэмээн хэллээ.
Энэхүү мюзикл нь Монголын тайз, хөгжмийн урлагт шинэ жишиг тогтоохоос гадна олон улсын түвшинд өрсөлдөхүйц бүтээл болох зорилготой аж. Мөн дүрийн сонгон шалгаруулалтаар дамжуулан залуу уран бүтээлчдэд томоохон тайзнаа өөрийгөө сорих боломжийг олгох юм.
Ийнхүү “Хурд” хамтлагийн энэхүү санаачилга нь дотоодын урлагийн салбарт шинэ өнгө төрх авчрах, мюзикл урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам болно гэж үзэж байна.























































Сэтгэгдэл ачаалж байна...