АНУ-ын иргэн Сэм Глассэнберг 5 настай охин нь I хэлбэрийн чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсоны дараа амьдрал нь эрс өөрчлөгджээ. Хүүхдийнхээ өдөр тутмын сахарын хэмжээг хянаж, инсулиныг тохируулан “хиймэл нойр булчирхай” мэт үүрэг гүйцэтгэх шаардлагатай болсон нь түүнийг шинэ шийдэл эрэлхийлэхэд хүргэсэн байна.
Эмнэлгээс өгсөн нарийн төвөгтэй заавар, ойлголтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан тул тэрээр хүүхэд болон асран хамгаалагчдад илүү ойлгомжтой, энгийн арга хэрэгтэй гэж үзжээ. Ингэснээр Level One: A Diabetes Game нэртэй гар утасны тоглоомыг бүтээсэн байна.
Тус тоглоом нь Candy Crush Saga-тай төстэй хэлбэртэй бөгөөд инсулин, хоол хүнс, цусан дахь сахарын харилцан үйлчлэлийг интерактив байдлаар тайлбарлах зорилготой аж. Одоогоор уг тоглоомыг 50 мянга орчим удаа татаж, хэрэглэгчдийн хүртээл болоод байна.
Нийт 60 түвшинтэй энэхүү тоглоом нь оношлогдсоны дараах айдас, стрессийг бууруулахад чиглэсэн бөгөөд хүүхдүүд төдийгүй эцэг эх, асран хамгаалагчдад өвчний талаарх мэдлэгийг илүү ойлгомжтойгоор олгох боломжийг бүрдүүлж буй юм.























































Сэтгэгдэл ачаалж байна...