Бид бүгд сайхан үнэрт дуртай. Өглөө гарахдаа, оффистоо ажиллахдаа, үдэш хичээлээ тарсны дараа цэвэрхэн үнэртэнтэй байх нь өөртөө итгэлтэй, сайхан мэдрэмж өгдөг. Гэвч нэгэн амархан зуршил таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болдог гэдгийг та мэдэх үү?
Тэр бол… үнэртэй усаа хүзүүрүүгээ цацах явдал юм.
Яагаад хүзүү рүү цацах нь аюултай вэ?
Хүзүү нь бамбай булчирхайн яг дээр байрладаг. Уг булчирхай нь бидний гормоны үйл ажиллагааг зохицуулдаг төв цэг юм.
- Арьс нь нимгэн
- Цусны эргэлт ихтэй
- Химийн бодис хурдан шингэдэг
Энэ нь өдөр бүр олон жилийн турш давтагдвал гормоны тэнцвэр алдагдах, ядаргаа, арьсны асуудал, үс уналт зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэж болзошгүй.
Синтетик үнэртэй бүтээгдэхүүнүүд таны гормонд нөлөөлнө
Үнэртэй ус, биеийн тос, лаа, агаарт зориулсан цэвэршүүлэгч, угаалгын нунтаг гээд бүгд багтана.
🔹 “Fragrance” эсвэл “Parfum” гэж бичсэн бүтээгдэхүүнүүд нь нэг бодис бус, олон химийн хольцтой гэсэн үг.
🔹 Ихэнх компаниуд найрлагыг бүрэн зааж өгөх шаардлагагүй гэж үздэг тул бид мэдэх боломж хомс байдаг.
Хүмүүс тэр болгон мэддэггүй нэг буруу зуршил бол олон хүн өдөр бүр үнэртэй усаа хүзүүндээ цацаж, бамбай булчирхайгаа аажмаар гэмтээж байна гэдэг явдал юм.
Эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө
- Хүзүүндээ үнэртэй ус битгий цац.
- Боломжтой бол гар, цээж, хувцсан дээрээ цац.
- Жинхэнэ эфирийн тос биш хямдхан синтетик “fragrance oils”-оос зайлсхий.
- Хэрэв ядаргаа, гормон тэнцвэргүй мэдрэмж, үс шингэрэх, жин нэмэх зэрэг шинж тэмдэг илэрвэл зуршлаа өөрчил.
- Ариун цэврийн болон гоо сайхны бүтээгдэхүүнээс синтетик үнэртэй бүхнийг хасах, үнэргүй хувилбаруудыг сонго.
Өдөр тутмын жижиг буруу зуршлаа өөрчлөхөд л таны эрүүл мэндэд том нөлөө үзүүлж байдаг. Хүзүүгээ хамгаалж, үнэртэй усаа хувцсан дээрээ цацахад л бамбай булчирхай тань урт хугацаанд эрүүл, энергитэй байх болно.
























































Сэтгэгдэл ачаалж байна...