Эмэгтэй хүн бүрийн амжилт, аз жаргал, гэрэлтсэн төрхийн үндэс нь түүний дотоод эрүүл мэнд буюу нөхөн үржихүйн тэнцвэрт байдал юм. Хэдийгээр өдөр тутмын завгүй хэмнэл дунд өөрийгөө мартах тохиолдол гардаг ч, ердөө жаахан анхаарал халамж тавихад та ирээдүйн олон эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.
Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн "ээж болох" тухай биш, харин таны:
- Сар бүрийн тав тухтай мөчүүд
- Дааврын тогтвортой тэнцвэр
- Сэтгэл зүйн амар амгалан байдал зэргийг багтаасан бүхэл бүтэн зохицол юм.
"Та өөрийгөө хайрлаж, эрүүл мэнддээ анхаарах бүрд таны амьдрал улам илүү гэрэлтэх болно."
Сарын тэмдгийн өөрчлөлт дохио өгдөг
Сарын тэмдэгийн хугацаа алдагдаж ойр ойрхон эсвэл тогтмол бус болох, ирэх үедээ хэт их өвдөлттэй ирэх, эсвэл удаан хугацаанд тасалдах нь дааврын өөрчлөлтөнд оруулж уур бухимдал төрүүлэх, өндгөвчний уйланхай үүсэх зэрэг асуудлын шинж тэмдэг байж болзошгүй тулөөрийгөө оношлохгүйгээр мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Эмэгтэйчүүдийн халдвар нууц биш байх ёстой
Загатнах, эвгүй үнэртэй ялгадас гарах, бэлгийн харьцааны үед зовиур мэдрэгдэх зэрэг нь эмэгтэйчүүдийн халдварын нийтлэг шинж тэмдэг юм. Эдгээрийг цаг алдалгүй оношлуулж эмчлүүлэхгүй бол архагших, цаашлаад үргүйдэлд хүргэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байна.
Урьдчилан сэргийлэлт амь насыг хамгаална
Умайн хүзүүний хорт хавдар нь эрт үедээ шинж тэмдэг багатай байдаг ч ПАП тест, HPV вирусийн шинжилгээг тогтмол хийлгэснээр бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Сэтгэл зүй ба бие махбод салшгүй холбоотой
Стрессийг бууруулах, хангалттай нойр авах нь дааврын тэнцвэрийг дэмжиж, жирэмслэх чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Эмэгтэй хүн бүр:
- Жилд дор хаяж нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх
- Эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх
- Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв мэдээлэл авах
- Биеийн өөрчлөлтийг үл тоомсорлохгүй байх
нь эрүүл, чанартай амьдралын үндэс болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: islandhospital.com























































Сэтгэгдэл ачаалж байна...