Домог, үлгэрийг орчин үеийн ертөнцтэй гайхалтай хослуулж чадсан “Once Upon a Time” цуврал дууссанаас хойш долоон жил өнгөрсөн ч фенүүдийн зүрх сэтгэлд мартагдаагүй хэвээр байна. Харин саяхан уг цувралын гол дүрүүдийн зарим нь дахин уулзаж, шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа.
Жүжигчин McKenna Grace, Ginnifer Goodwin, Josh Dallas нар олны өмнө хамтдаа харагдаж, олон нийтийн сүлжээнд тэдний хамтын зургууд хурдан тархав. Энэхүү дахин уулзалт нь “Once Upon a Time”-ыг үзэж өссөн, хайрласан фенүүдийн хувьд сэтгэл хөдөлгөм мөч байлаа.
Цувралд Ginnifer Goodwin цэвэр ариун, зоригтой Snow White / Mary Margaret Blanchard-ын дүрийг бүтээж, Josh Dallas түүний хайртай хань Prince Charming / David Nolan-оор үзэгчдийн хайрыг татсан. Харин McKenna Grace тухайн үедээ бага насны жүжигчин байсан ч цувралд чухал дүрийг бүтээж, өнөөдөр Холливүүдийн ирээдүйтэй залуу оддын нэг болсон билээ. Түүнийг харахад л цаг хугацаа хэрхэн хурдан өнгөрснийг сануулна.

























































Сэтгэгдэл ачаалж байна...